Creative Connect Expert Co.,Ltd. Careers

Япон улсын түшиг тулгуур болсон дэд бүтцийг Бид бүтээж гүйцэтгэдэг.

Бид цахилгаан эрчим хүч болон радио долгионы замыг бүтээж, Хүмүүс, Нийгэм, Ирээдүйг холбох ажлыг эрхэлдэг. Цахилгаан эрчим хүч болон радио долгионыг тогтвортой, найдвартай хүргэнэ гэдэг нь амархан ажил биш. Гэсэн ч өдөр бүр ажиллаж, туршлага хуримтлуулснаар мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг үе шаттайгаар өөрийн болгон эзэмшиж, өсөн дэвжиж буйгаа өөрийн биеэр мэдрэх боломжтой.

Бидний ажил

  • Өндөр хүчдэлийн дамжуулах шугамын хэлтэс

    Цахилгаан дамжуулах ажил

    Цахилгаан дамжуулах шугам болон цамхгийн барилга угсралтын ажилд гар бие оролцож байна. Газар хөдлөлт, хар салхи зэрэг байгалийн гамшгийн эсрэг арга хэмжээг авах болон цахилгаан тасарсан үед сэргээх засварлах ажлыг шуурхай гүйцэтгэн, иргэдэд цахилгааныг аюулгүйгээр хүргэж байна.

    Гүйцэтгэл:
    50 ажил (2024 оны тайлан)
    Ажилтнуудын тоо:
    20 хүн (18 хүн)
    • Цахилгааны ажилчид нь цамхаг босгон суурилуулах, цахилгаан шугам татах, өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийг хамгаалах ажил үүргийг гүйцэтгэдэг.
  • Харилцаа холбооны хэлтэс

    Харилцаа холбооны ажил

    Гар утасны суурин станцын байршил сонголтоос эхлэн, зураг төсөл, барилга угсралт, засвар үйлчилгээ хүртэлх бүхий л үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Бид хуримтлуулсан туршлага, ур чадвараа ашиглан өдөр тутмын ажлаа үр дүнтэйгээр явуулж байна.

    Гүйцэтгэсэн ажлын тоо:
    455 ажил (2024 оны тайлан)
    Ажилтнуудын тоо:
    15 хүн
  • Байгаль орчны хэлтэс

    Хүрээлэн буй орчин, сэргээгдэх эрчим хүчний ажил

    Салхины эрчим хүчний станцын үйл ажиллагаанд шаардлагатай хяналт хэмжилтийн цамхгуудын барилга угсралт, засвар үйлчилгээ, хамгаалалтын ажлуудыг гүйцэтгэж байна. Хяналт хэмжилтийн цамхгууд нь 60 метрээс дээш өндөртэй байх тул онцгой болон өндөр ур чадвар, дэвшилтэт технологи шаарддаг.

    Гүйцэтгэсэн ажлын тоо:
    31 ажил (2024 оны тайлан)
    Ажилтнуудын тоо:
    3 хүн

Ахлах ажилтны сэтгэгдэл

  • CCE-д ажиллах нь зөвхөн өөртөө хийж буй хөрөнгө оруулалт төдийгүй, ирээдүйн Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах том боломж

    Техник технологи, Хүмүүнлэгийн мэдлэг, Олон улсын ажил үүрэг / Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшинд тэнцсэн

    Цогтбаатар Алтангэрэл

    Техник технологи, Хүмүүнлэгийн мэдлэг, Олон улсын ажил үүрэг / Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N1 түвшинд тэнцсэн

    Яагаад CCE компанид ажиллахаар шийдсэн бэ?

    CCE-д ажиллах нь зөвхөн өөртөө хийж буй хөрөнгө оруулалт төдийгүй, ирээдүйн Монгол улсын хөгжилд хувь нэмрээ оруулах том боломж гэж бодсон учраас.

    Одоог хүртэл ажиллах хугацаанд сэтгэл хангалуун байсан зүйлсээсээ хуваалцана уу?

    Хувь хүний чадвар, хүсэл эрмэлзэлд тулгуурласан удирдлагын арга барил хэрэгждэг учраас, карьер болон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөгөө авч, зөв чиглэлийг олж чадсан явдал.

    Цаашид Монголоос CCE-д элсэх гэж буй дүү нартаа хэлэх үг байна уу?

    Японы өндөр хүчдэлийн салбарт Монголчуудын нэрийг сайнаар гаргахын төлөө хамтдаа хичээцгээе!

  • Японы хөгжил дэвшил, хүмүүстэй харилцах соёл, ажлын хандлага, цаг баримтлах зэрэг олон зүйлийг сурсан.

    Дэд бүтцийн хэлтэс/Тусгай ур чадварын шалгалт (Дэд бүтэц) болон Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшинд тэнцсэн

    Цэвэгмэд Отгонбаяр

    Дэд бүтцийн хэлтэс/Тусгай ур чадварын шалгалт (Дэд бүтэц) болон Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшинд тэнцсэн

    Интэрншип хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан юу вэ?

    Гадаадад ажиллах хүсэлтэй байсан бөгөөд оюутан ахуй үедээ Япон улсад ажиллахаар шийдсэн. Тэр үед ССЕ компанийн танилцуулгыг олж мэдээлэл авч, сонирхол төрсөн тул Ханамарү япон хэлний төвд суралцаж эхэлсэн.

    Хөтөлбөрт хамрагдсан сэтгэгдэл?

    Японы хөгжил дэвшил, хүмүүстэй харилцах соёл, ажлын хандлага, цаг баримтлах зэрэг олон зүйлийг сурсан. Мөн мэргэжлийн хувьд хийж чадах зүйлс нэмэгдэж, шинэ мэдлэг олж авснаар өөрийн давуу талаа өргөжүүлж чадсан гэж бодож байна.

    Цаашид Монголоос энэ хөтөлбөрт оролцох гэж буй дүү нартаа хандаж үг хэлнэ үү.

    Амьдралд үргэлж сонголт байдаг ч өөрийн сонгосон замаа тууштай дагах нь чухал. Энэ хөтөлбөрөөр дамжуулан олон зүйлийг сурч, өөрийгөө хөгжүүлэх боломжтой тул заавал сорьж үзээрэй!

  • Хүн бүхэнд боломж үргэлж байдаг гэдгийг ойлгож, өөрийнхөө боломж, ирээдүйг илүү томоор харах болсон.

    Өндөр хүчдэлийн дамжуулах шугамын хэлтэс / Тусгай ур чадварын шалгалт (инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж) болон Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшинд тэнцсэн

    Эрдэнэбат Санжаасүрэн

    Өндөр хүчдэлийн дамжуулах шугамын хэлтэс / Тусгай ур чадварын шалгалт (инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж) болон Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшинд тэнцсэн

    Интэрншип хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан юу байсан бэ?

    Японд ажиллаж, амьдрахыг зорьж байсан учраас сургалтад хамрагдаж, практик туршлага хуримтлуулах боломж олгох энэ хөтөлбөрт оролцохоор шийдсэн.

    Хөтөлбөрт хамрагдсан сэтгэгдэл?

    Өөрийгөө удирдах чадвар сайжирч, аливаа зүйлийг олон өнцгөөс харж сэтгэдэг болсон. Мөн хэн бүхэнд боломж үргэлж байдаг гэдгийг ойлгож, өөрийнхөө боломж, ирээдүйг илүү томоор харах болсон.

    Цаашид Монголоос энэ хөтөлбөрт оролцох гэж буй дүү нартаа хандаж үг хэлнэ үү.

    Зорилго, хүсэл тэмүүллээ тодорхой болгож, түүндээ үндэслэн шийдвэр гаргаснаар амжилтад хүрэхэд илүү дөхөм болно. Хэзээ ч зогсолгүй, зүтгэл чармайлт гаргаж, өөрийн мөрөөдлийнхөө төлөө урагш алхсаар байгаарай!

  • CCE-ийн хамт олон бүх талаар дэмжих ч амжилтын түлхүүр нь таны өөрийн хүчин чармайлт юм. “Эзэн хичээвэл заяа хичээнэ”

    Өндөр хүчдэлийн дамжуулах шугамын хэлтэс / Тусгай ур чадварын шалгалт (инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж) болон Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшинд тэнцсэн

    Даваажав Лхагважаргал

    Өндөр хүчдэлийн дамжуулах шугамын хэлтэс / Тусгай ур чадварын шалгалт (инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж) болон Япон хэлний түвшин тогтоох шалгалтын N4 түвшинд тэнцсэн

    Интерншип хөтөлбөрт хамрагдахаар болсон шалтгаан юу вэ?

    Японы дэвшилтэт технологи болон менежментийн чадавхид суралцаж, цаашид Япон улсад ажиллаж амьдрах үндэс сууриа тавихын тулд энэ хөтөлбөрт оролцсон.

    Хөтөлбөрт хамрагдсан сэтгэгдэл?

    Өөрийгөө удирдах чадвар нэмэгдэж, аливаа зүйлийг олон талаас нь харж сэтгэдэг болсон. Мөн Япон хэл сурах орчин сайтар бүрдсэн байсан тул практик ур чадвар, туршлага хуримтлуулах боломжтой байсан.

    Ирээдүйд Монгол Улсаас энэхүү хөтөлбөрт хамрагдах оюутнуудад хандаж хэлэх үг?

    Зорилгоо тодорхойлж, өөрөө хичээх нь маш чухал. CCE-ийн хамт олон бүх талаар дэмжих ч амжилтын түлхүүр нь таны өөрийн хүчин чармайлт юм. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үгийг санаж, мөрөөдөлдөө хүрэхийн тулд хичээгээрэй!

CCE-г тоон үзүүлэлтээр харах

  • Ажлын туршлагагүй ажилд орсон хувь

    90 %

    (2025 оны үзүүлэлт)

  • Дундаж ажилласан жил

    19.3 жил

    (2025оны үзүүлэлт)

  • Сард дунджаар хийсэн илүү цагийн ажил

    15 цаг / сар

    (2025 оны үзүүлэлт)

  • Үүсгэн байгуулагдсан цагаас хойш

    54 жил

    (1971 онд үүсгэн байгуулагдсан)

  • Туршлагатай ажилтныг сонгон шалгаруулалтаар авсан хувь

    42 %

    (2025 оны үзүүлэлт)

  • Мэргэжлийн үнэмлэх авахад дэмжих хөтөлбөрт хамрагдсан ажилчдын хувь

    37.9 %

    (2025 оны үзүүлэлт)

Хувь хүний хөгжин дэвших боломжтой орчин

  • Мэргэжлийн үнэмлэх авахыг бүрэн дэмжинэ

    Компанийн зүгээс хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн шалгалт өгөхөд шаардагдах зардал (сурах бичиг, шалгалтын хураамж гэх мэт)-ыг компани хариуцна. Хэрэв шалгалт нь амралтын өдөр байвал, тухайн өдрийг ажлын өдөрт тооцон цалин олгоно.

  • Өргөн хүрээний нэмэгдэл урамшуулал

    Мэргэжлийн үнэмлэх авсан ажилтанд сард 10,000 иенээс дээш урамшуулал олгоно.
    Байрны тэтгэмж 20,000–50,000 иен
    Гэр бүлийн тэтгэмж① – Хамаарал бүхий гэр бүлийн хүн (хамтран амьдрагч)-ийг эдийн засгийн хувьд дэмждэг бол 5000 иен
    Гэр бүлийн тэтгэмж ②-Хүүхэд 1 бүрт 10,000 иен
    Компаниас сар бүр тогтмол хуримтлуулдаг тэтгэврийн даатгалын системтэй

  • Дотоод сургалт / Ажлын байран дахь сургалт (OJT)

    Ажилд орсны дараа онолын сургалт, компаниас гадуурх сургалт, ажлын талбайн дадлагыг хослуулан ажилд суралцана. Ахлах ажилтнуудтай баг болон хамтран ажиллах тул мэдэхгүй зүйл гарвал тухайн үед нь шууд заалгаж, туршлагагүй хүн ч аажмаар өсөн хөгжих боломжтой орчин бүрдсэн.

  • Ганц бие ажилтны бүрэн тавилгатай дотуур байр

    Төв компанийн эзэмшил газарт байрлах ганц бие ажилтны дотуур байранд орох боломжтой. Халаалт, хөргөлт бүхий агааржуулагчтай, ор дэр, зурагт зэрэг хэрэгслийг хэрэглүүлнэ. Мөн байрлаж буй ажилтанд өдрийн болон оройн хоол бэлтгэн өгнө (өдрийн хоол – бэнто).

Ажилд авах мэргэжлийн төрөл зүйл болон шаардлага, нөхцөл

【Ажлын төрөл】

Дамжуулах шугамын ажилтан

【Ажлын байршил】

Мияаги муж

【Цахилгаан дамжуулах цамхгийн угсралт, цахилгаан шугам татах ажил, шинэчлэлт, засварын ажил】

Цахилгаан дамжуулах цамхаг барих, цахилгааны шугам татах, шинэчлэх, засварлах зэрэг бүх ажлыг эхнээс нь хийж, цахилгааныг дамжуулах шугам буюу “лайн”-ыг 0 ээс эхлэн бүхлээр нь бүтээн байгуулдаг.

【Ажлын төрөл】

Цахилгаан холбооны угсралтын ажилтан

【Ажлын байршил】

Мияаги муж, Токио хот

【Гар утасны суурь станцын суурилуулалт, засвар үйлчилгээ】

Хүмүүсийн амьдралд зайлшгүй хэрэгтэй дохиог хүргэхийн тулд гар утасны суурь станц суурилуулдаг. Бид жижиг хэмжээний суурилуулалтаас эхлээд өмнөх байгууламжийн хажууд нэмж суурилуулах, өргөтгөх ажил, мөн томоохон хэмжээний шинэ байгууламж барих, метро болон өндөр барилгын дотор талын угсралтын ажлыг хүртэл гүйцэтгэдэг.

【Ажлын төрөл】

Салхины нөхцөл байдлыг хэмжих төмөр цамхгийн угсралтын ажилтан

【Ажлын байршил】

Мияаги муж, Аомори муж

【Салхины нөхцөл хэмжих цамхаг барих ба засвар арчлалтын ажил】

Канто бүсийн Номхон далайн эргээс Тохокүгийн Япон тэнгисийн эрэг хүртэл салхин цахилгаан станц барихын тулд шаардлагатай хэмжилтийн төмөр цамхгийн угсралт болон засвар арчилгааг гүйцэтгэх ажил юм.

【Ажлын төрөл】

Дэд бүтцийн гүйцэтгэлийн хяналтын ажилтан

【Ажлын байршил】

Мияаги муж

【Дэд бүтцийн ажил】

Дэд бүтцийн ажил нь бүх төрлийн барилгын ажлын суурь болдог ажил юм.
Бүх төрлийн барилгын ажилд дэд бүтцийн ажил зайлшгүй шаардлагатай.
0-ээс эхлэн бүтээн босгож, таны амьдралыг дэмжих хүч болж өгдөг.

Бүртгүүлэх боломжтой хүмүүс
  • Боловсролын түвшин хамаарахгүй
  • Жолооны үнэмлэх (ердийн ангилал) шаардлагатай
  • Ажлын туршлагагүй байсан ч халуун дотноор хүлээн авна
  • Шинэ мэргэжлийн чиглэлд орж, дахин эхлэх хүсэлтэй төгсөгчдөд нээлттэй
  • Барилгын ажил болон зураг төслийн туршлагатай бол давуу тал болно
Ажлын туршлага, эзэмшсэн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно
  • Цахилгаан болон харилцаа холбооны тоног төхөөрөмжийн угсралтын туршлага
  • Цахилгаан угсралтын ажилтан (1-р, 2-р зэрэг)
  • Цахилгаан угсралтын ажил хариуцсан инженер (1-р, 2-р зэрэг)
  • Дэд бүтцийн ажлын гүйцэтгэлийг хариуцсан инженер (1-р, 2-р зэрэг)
  • Цахилгаан холбооны угсралтын ажлын инженер (1-р, 2-р зэрэг)
  • 1-р зэрэглэлийн газар дээрх тусгай радио техникч
  • Бусад
Ажлын байршил

Төв байр・Сэндай салбар

Ихэвчлэн Мияаги, Иватэ, Ямагата, Фүкүшима, Акита, Аомори мужуудад ажил хийдэг
Төв оффист цуглараад тус тусын ажлын талбай руу явна
Хэрвээ хол газар бол томилолтоор явна

Токио салбар

Ихэвчлэн Токио, Чиба, Сайтама, Канагава, Яманаши мужуудад ажил хийдэг
Хамгийн ойрын метроны буудал дээр цуглаад талбай руу явна

Аомори салбар

Ихэвчлэн Аомори, Иватэ, Акита, Хоккайдо мужуудад ажил хийдэг

Ажлын цаг 08:00–17:00
(Талбайн нөхцөлөөс шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй)
Цалин 【Цалин】Компанийн дүрмийн дагуу тогтооно
【Урамшуулал】Жилд 2 удаа (8 сар / 12 сар) — өнгөрсөн жилийн жишгээр 2 сарын цалинтай тэнцүү
【Цалингийн нэмэгдэл】Жилд 1 удаа нэмэгдэнэ
Даатгалын систем
  • Эрүүл мэндийн даатгал
  • Нийгмийн даатгалын тэтгэврийн шимтгэл
  • Ажил эрхлэлтийн даатгал
  • Ажлын ослын даатгал
Тэтгэмж
  • Ажлын унааны тэтгэмж (тээврийн зардлын нөхөн төлбөр)
  • Томилолтын тэтгэмж
  • Гэр бүлийн тэтгэмж
  • Байрны тэтгэмж
  • Албан тушаалын тэтгэмж
  • Үүрэг хариуцлагын нэмэгдэл
  • Мэргэшлийн тэтгэмж (барилгын салбарт бүртгэлтэй хүмүүс)
    • Цахилгаан угсралтын 2-р зэрэг: 10,000 иен/сар (дундаж эзэмших хугацаа 40 цаг)
    • Цахилгаан угсралтын 1-р зэрэг: 15,000 иен/сар
    • Цахилгаан угсралтын инженер 2-р зэрэг: 10,000 иен/сар
    • Цахилгаан угсралтын инженер 1-р зэрэг: 15,000 иен/сар
    • Дэд бүтцийн инженер 2-р зэрэг: 10,000 иен/сар
    • Дэд бүтцийн инженер 1-р зэрэг: 15,000 иен/сар
    • Цахилгаан холбооны инженер 2-р зэрэг: 10,000 иен/сар
    • Цахилгаан холбооны инженер 1-р зэрэг: 15,000 иен/сар
Амралт
  • 7 хоногт 2 өдрийн амралт
    (Харилцаа холбоо, Байгаль орчны хэлтэс)
  • 4 долоо хоногт 8 амралтын өдөр
    (Дамжуулах болон Барилгын хэлтэс)
  • Ерөнхийдөө Бямба, Ням амарна. Гэвч талбайн ажлын хуваарийн дагуу бямба гаригт ажиллавал амралтын өдөр ажилласан нэмэгдэл олгоно.
    • Алтан 7 хоногийн амралт (5-р сард)
    • Зуны амралт
    • Жилийн эцсийн болон шинэ жилийн амралт

Их сургуулиа төгссөний дараа
CCE-д мэдлэг чадвараа хөгжүүлмээр байна!

Гэж бодож байгаа оюутанд яг тохирсон хөтөлбөр бидэнд байна!

  • Их сургуульд сурч байх хугацаандаа Япон улсад оршин суух эрх авахын тулд бэлтгэл хийж, хичээл давтаж боломж
  • Дадлага (Интерншип)-д хамрагдах боломж (тооны хязгаартай)
  • Бүх хөтөлбөрийг дүүргэсний дараа их сургууль төгсөөд шууд CCE-д ажилд орох боломж

Сургалтын хөтөлбөрийн явц

Сургалтын төлөвлөгөө

Японд байгаа япон багш онлайнаар хичээл заана.
Багш нар бүгд Японы Соёлын яамнаас зөвшөөрөгдсөн япон хэлний багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг төгссөн мэргэжлийн багш.
Тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөл авахын тулд шаардлагатай N4 түвшин эсвэл JFT-BASIC A2 түвшний шалгалтад тэнцэх зорилгоор суралцана.

JLCT

Суралцсан түвшнийг шалгахын тулд JLCT шалгалт өгнө.
JLCT-ийн талаар дараах холбоосоор орж үзнэ үү.
JPLT | Mongolia, Ulaanbaatar

JLPT

Тусгай ур чадварын оршин суух эрх авахын тулд Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 4-р зэрэг (N4)-т тэнцсэн байх шаардлагатай.
N4 шалгалтад тэнцэх зорилгоор суралцана.

Тусгай ур чадвар

Тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөл авахын тулд тусгай ур чадварын шалгалтад тэнцэх шаардлагатай.
Манай компанийн хувьд “амьдралын шугам сүлжээ (цахилгаан)” болон “иргэний барилга”-ийн тусгай ур чадварт хамаарагдана.
Бүх агуулга нь Япон хэл дээр, мэргэжлийн тусгай нэр томъё ихтэй ч, манай компанийн бодит туршилтаар баталгаажсан хөтөлбөр байгаа тул та хичээхэд л хангалттай.

  • Барилгын компанийн онцгой туршлага, мэдлэгт тулгуурлан хичээл орно.
  • Монгол ажилтнуудын орчуулгаар дамжуулан, эх хэлээрээ илүү сайн ойлгож, суралцах боломжтой.
  • Манай компани бодит шалгалтын жишээг үндэслэн өөрсдийн боловсруулсан дасгал ажлын түүврийг ашигладаг
    (Энэхүү түүвэр нь монгол хэл дээр ч орчуулгатай)
  • Дадлагын хөтөлбөрт хамрагдах боломжгүй…
  • Их сургуулиа төгсөөд ажиллаж байгаа…
  • Аль хэдийнээ Япон улсад оршин сууж байгаа тул хөтөлбөрт хамрагдаж чадахгүй…

Түгээмэл асуултууд

  • Туршлагагүй байсан ч ажилд орох боломжтой юу?

    Боломжтой. Одоог хүртэл ажилд орсон ихэнх ажилтан туршлагагүй байсан. Бид анхан шатнаас нь эхлэн нэг бүрчлэн зааж сургадаг тул санаа зовох хэрэггүй.

  • Ажилд орох өргөдөл гаргахад шаардлагатай ямар нэгэн мэргэжлийн үнэмлэх, нөхцөл байгаа юу?

    Автомат хурдны хайрцагтай (AT) энгийн суудлын машины жолооны үнэмлэх шаардлагатай. Гэхдээ ажилд орсны дараа жолооны үнэмлэх авахыг хүсвэл тусгай дэмжлэгийн систем бий.

  • Ажилд орох өргөдөл гаргаснаас хойш ажлын санал авах хүртэл хичнээн өдөр хоног зарцуулагддаг вэ?

    Ажилд орох хүртэл ойролцоогоор 2 долоо хоногоос 2 сар шаардлагатай. Гэхдээ энэ нь таны оршин суух зөвшөөрлийн төрлөөс шалтгаална. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Холбоо барих” хэсгээр бидэнтэй холбогдоно уу.

  • Ажилд орсны дараа хэлтэс солих боломжтой юу?

    Боломжтой.

  • Ажил эхлэхээс өмнө ажлын байраар очиж танилцаж болох уу?

    Боломжтой.

  • Гадаад ажилчид ажилладаг уу? Ямар улсын иргэд байдаг вэ?

    Тийм ээ ажилладаг. Манай байгууллагад Вьетнам болон Монгол улсын иргэд ажиллаж байна.

  • Гадаад ажилтнууд хэр удаан ажиллаж, ямар түвшний япон хэл сурсан бэ? мэргэжлийн үнэмлэх авсан уу?

    Ажилд орсноос хойш 3 жилийн дараа Япон хэлний шалгалтын N2 түвшнийг авсан. 5 жилийн дараа Цахилгааны 1-р зэргийн инженерийн үнэмлэх авсан.

  • Монголын их сургууль төгсөөгүй байсан ч ажилд орох боломжтой юу?

    Боломжтой.

  • Гэр бүлээ Япон руу урих боломж бий юу?

    Боломжтой. Гэхдээ энэ нь таны оршин суух зөвшөөрлийн төрлөөс хамаарна. Хэрвээ та аль ангилалд багтахаа мэдэхийг хүсвэл “Холбоо барих” хэсгээр асуугаарай.

  • Амьдрах байр орон сууц байдаг уу?

    Тийм. Манай компанид ганц бие ажилчдад зориулсан дотуур байр бий.

Хүсэлт гаргах / Зөвлөлдөх

Анхны бүртгэлийн үед анкет болон бусад баримт бичиг шаардагдахгүй.
Асуулт асуух, зөвлөгөө авах ч бай, сонирхсон хэн бүхэн заавал бидэнтэй холбоо барина уу.
Ажилд авах асуудлыг хариуцсан ажилтан таны асуултад шууд хариулах тул санаа зоволтгүй, чөлөөтэй бүртгүүлээрэй.

Компанийн түүх

1973 оны 3 сар Сасагава Кумакичи болон Сато Хироши нар Сасагава Дэнсэцу хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үүсгэн байгуулсан.
1992 оны 4 сар Сасагава Дэнсэцү ХХК-ийг Сасагава Дэнсэцү хувьцаат компани (株式会社笹川電設) болгон байгууллагын бүтэц, хэлбэрийг өөрчилсөн.
2021 оны 10 сар TCA хувьцаат компанитай нэгдэн, Сасагава Дэнсэцү хувьцаат компаниас Creative Connect Expert хувьцаат компани болгон бүтэц, хэлбэрээ өөрчилсөн.
2023 оны 9 сар Их Засаг Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
2024 оны 10 сар Монгол Улсад төлөөлөгчийн газар байгуулсан.
Мандах Их Сургууль, Монголын Техникийн Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
Үйл ажиллагаа Цахилгаан дамжуулах шугамын угсралт ба засвар
Харилцаа холбооны суурь станцын угсралт ба менежмент
Төрөл бүрийн тайлан, баримт бичиг боловсруулах
Цахилгааны зураг төсөл болон бүдүүвч схем боловсруулах ажил
Салхин цахилгаан станцын угсралт ба засвар үйлчилгээ
Ажилтны тоо 58 хүн
Хөрөнгө 23 сая иен
Хаяг 〒982-0033 Япон улс, Мияги муж, Сэндай хот, Тайхаку дүүрэг, Томита, Каминониши 37-1
Хаяг
Төв байр Сэндай 〒982-0033 Япон улс, Мияги муж, Сэндай хот, Тайхаку дүүрэг, Томита, Каминониши 37-1
Токио салбар 〒162-0056 Япон улс, Токио хот, Шинжүкү дүүрэг, Вакамацү-чо 9-4, Такаги байр 1-р давхар
Аомори салбар 〒036-8226 Япон улс, Аомори муж, Хиросаки хот, Самусава хотхон 5-48
Монгол дахь төлөөлөгчийн газар Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Сүхбаатарын гудамж, Peace Building 8/5 байр, 307 тоот

Сэндай төв байр: Утас: 022-245-3557 / 6077
Факс: 022-243-0207 / 6275
Токио салбар: Утас: 03-5937-2067
Факс: 03-5937-2068
Аомори салбар: Утас: 0172-40-3229

Компанийн нэр Creative Connect Expert Хувьцаат компани
Товч нэр: (株)CCE

Зөвшөөрөл / Лиценз

Японы Газар, дэд бүтцийн сайдын зөвшөөрөл Зөвшөөрөл дугаар: (ерөнхий зөвшөөрөл -6) №29446

  • Цахилгааны угсралтын ажил
  • Цахилгаан холбооны ажил
  • Иргэний барилгын ажил
  • Өндөрт ажиллах болон газар шорооны ажил
  • Чулуун хийцийн ажил
  • Ган бүтэц угсралтын ажил
  • Зам талбайн хучилтын ажил
  • Усны ёроол цэвэрлэгээ / суваг ухах ажил
  • Усан хангамжийн байгууламжийн ажил
  • Будаг, түрхлэгийн ажил
  • Барилга байгууламж буулгах ажил
PAGETOP